Вирус нь компьютер болон сулжээний серверүүдэд идэвхжин хор учруулдаг . Зарим вирус компьютер дэх програмыг гэмтээх , файлуудыг устгах , хатуу дискийг формат хийх зэрэг хор хөнөөлтэй үйлдлүүдийг гүйцэтгэхээр програмчлагдсан байдаг бол зарим нь ийм хор учруулахгүйгээр зөвхөн өөрийгөө хуулж , вирус халдаасан гэдгээ мэдэгдүүлэхийн тулд текст , видео , дуут захиаг улдээх зэрэг үйлдлийг хийдэг . Гэвч энэ бүгд нь эцсийн эцэст компьютер ашиглаж буй хэрэглэгчдэд их бага бэрхшээлүүдийг учруулдаг .
Компьютерын вирус нь компьютерын уйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлэх жижиг хэмжээний програм юм .
Вирус нь дараах 2 байдлаар ажилладаг :
• Өөрөө өөрийгөө ажиллуулдаг ( идэвхжүүлдэг ) . Энэ нь өөрийн програмчлалын кодоо ямар нэг програмыг дуудаж ажиллуулахдаа нэмдэг.
• Өөрийгөө хуулдаг . Жишээ нь ямар нэг executable файлыг өөрийн нэрээр дарж хуулдаг
Вирусын төрлүүд
• Программыг эвдэн сүйтгэх шинж тэмдэг : Хэрэглэгчийн программ хангамж , уйлдлийн системийн үндсэн программ хангамжуудыг эвдэлж сүйтгэх
• Өгөгдлийг эвдэн сүйтгэх шинж тэмдэг Туслах хадгалах төхөөрөмжид байрлах мэдээлэл мэдээллүүдийг эвдэн сүйтгэх
• Дэлгэцийн мэдээллийг сүйтгэх шинж тэмдэг : Дэлгэцэн дээр агуулагдаж байгаа зураг , график болон олон төрлийн шинж чанартай обьектыг санамсаргүй байдлаар эвдэлж сүйтгэх
• Он , сар едрөөр мессэж гарган суйтгэх шинж тэмдэг . Компьютерийн системийн цагийг ашиглаж бага багаар мэдээллүүдийг гаргаж авах , эвдэлж сүйтгэх
• Boot sector BИpyc шинж тэмдэг : Үйлдлийн системийн гол үндсэн хэсэгт нь суурилж халдварлах ба системийг асаах явцад хадгалагдаж байгаа газраасаа шууд ажиллан халдварлуулдаг програм
• Программ - ын вирус шинж тэмдэг : Үйлдлийн системийн үндсэн хэсэгт суурилж төрөл бүрийн программ хангамжид халдварладаг программ юм .
• Макро вирус шинж тэмдэг : Үйлдлийн систем гэлтгүй бүхий л хэмжээний хэвийн үйл ажиллагаа явж байх үед халдварладаг . Энэ нь нээж ажиллуулж байсан анхны файл болгонд халдварлаж ямар файл дээр ажиллаж байсан шигээ файлыг үүсгэж халдварлуулдаг программ юм .
Компьютерийн вирусээс хэрхэн хамгаалах вэ ?
1. Юуны өмнө antivirus программаа байнга update хийх замаар шинэчилж байх хэрэгтэй .
2. Ихэнх antivirus программ нь уян дискэн дээр safe boot disk - ийг бэлтгэдэг . Энэ нь компьютерын boot вирустсэн тохиолдолд гаднаас уншуулан boot - ийн вирусийг устгахад зориулагдсан байдаг тул ийм дискийг урьдчилан бэлтгэсэн байвал сайн . Учир нь нэгэнт вирустсэн тохиолдолд өөрийн тань ашиглаж байгаа antivirus тухайн вирусийг таньж устгаж чадаагүй гэсэн үг , тэгэхээр компьютер вирустсэний дараа энэ дискийг бэлтгэх нь ач холбогдол багатай . Учир нь ихэнх вирус antivirus - ийн эсрэг тодорхой хэмжээний довтолгоог хийхээр зориулагдсан байж болно .
3. Зарим вирус компьютерын boot - pyy довтолж , системийн файлыг гэмтээснээр компьютерыг ажиллахгүй болгодог . Иймээс урьдчилан hard boot disk буюу системийн дискийг бэлтгэсэн байвал сайн .
4. Word - ийн doc , Excel - ийн хIs файлуудыг аль болох гаднаас хуулахгүй байвал сайн . Учир нь эдгээр файлуудаар тасго вирус дамжих өргөн боломжтой байдаг . Шаардлагатай тохиолдолд тухайн файлаа PDF өргөтгөлтэй болговол энэ төрлийн файлаар тасго вирус дамждаггүй .
5. Хэрэв өөрөө сайн мэдэхгүй байгаа бол аливаа хүнээс ирсэн захианд хавсаргасан файлыг нээж зөөхгүй байхыг зөвлөж байна . Учир нь ихэнх worm захианд хавсаргасан файлаар дамждаг.
6. Уян диск нь өөрийн протекттэй байдаг . Хэрэв уян дискээс файл хуулан авахыг хүсэж байвал уян дискийн протектыг байнга ашиглаж байхыг зөвлөж байна . Энэ нь найдвартай хамгаалалт болж чаддаггүй ч зарим тохиолдолд тус болдог .
7. Үргэлж ашигладаг программуудынхаа инсталлыг хадгалж байх хэрэгтэй . Түүнчлэн компьютерынхоо driver дискүүдийг мөн адил . Үүнээс гадна хамгийн найдвартай арга бол үргэлж backup хийх . Хийсэн ажлын файлуудынхаа хуулбарыг сайн бэлтгэж байх нь хэзээд илүүдэхгүй гэдгийг байнга санаж байх хэрэгтэй
Copy