Компьютер график файлын төрлүүд
03/30/2022



PSD формат нь хар цагаан өнгөнөөс эхлээд CMYK, RGB өнгөнүүдийг өөртөө агуулж байдаг Photoshop н үндсэн формат юм. PSD формат Adobe-н Adobe Illustrator, Adobe InDesign, Adobe Premiere, Adobe After Effects, Adobe Golive програмуудад ашиглагддаг.

PSB (The Large Document Format) - Том файл хадгалах формат

Photoshop CS-ээс өмнөх бүх хувилбаруудад 2G-с дээш хэмжээтэй том файлыг хадгалж болдоггvй байсан. 2003 онд Рhotoshop CS программд зориулж 2G-с дээш ямар ч хэмжээтэй урт эсвэл өргөнөөрөө дээд тал нь 300,000 pixel зургийн файлыг хадгалж болох РЅВ формат бүтээгдсэн.



BMP - Windows-н орчинд ажилладаг зургийн програмуудыг таних формат

Энэ нь Windows үйлдлийн системд зориулагдсан бөгөөд Windows-н орчинд ажилладаг зургийн бүх програм ВМР форматтай зургийг танина. ВМР Формат RGB, Indexed Color, Grayscale өнгөний төрлийг агуулдаг.

GIF (Graphics Interchange Format) - Хөдөлгөөнт зураг

Хеделгеент зурган файл нь Indexed Color (дугаарлагдсан өнгө) -р дүрслэгдэх ба Web хуудас болон бусад төрөл бүрийн Online үйлчилгээнүүдэд зориулагдсан формат юм. GIF формат нь LZW хэмээх шахалт ашигладаг учраас хэрэглэгч уг форматтай файлыг интернетээс татаж авах боломжтой.




EPS (Encapsulated PostScript) болон DSC (Desktop Color Separation) формат

EPS нь векторын болон bitmap графикийг агуулдаг формат юм. Photoshop-д EPS Форматтай файлыг нээх vед вектор график автоматаар pixel-ийн хэмжигдэхүүнд шилждэг. EPS формат Lab, CMYK, RGB, Indexed Color, Duotone, Grayscale, Bitmap өнгөний төрлүүдийг агуулах боломжтой. DCS формат бол СМУК төрлийн зургийг өнгөнүүдийг нь тусад нь ангилж хадгалж боддог EPS форматын-н нэг хэлбэр юм.



JPEG (Joint Photographic Experts Group) файл

Энэ нь зураг болон дурсийн хэмжээг нь 99% хүртэл шахаж хадгалж чаддаг учраас Интернет болон Offline орчинд хамгийн өргөн хэрэглэгддэг формат юм. GIF форматаас ялгаатай нь CMYK, RGB, Photoshop-д зургийг JPEG форматаар хадгалахдаа File > Save As командыг хийгээд гарч ирэх цонхны Format хэсгээс JPEG-г сонгоод Save товчлуурыг дарахад Options цонх гарч ирнэ. Options цонхны Quality хэсэгт зургийн шахалтын хэмжээг тохируулж өгөх хэрэгтэй. Preview хэсгийг тэмдэглэж
чанарын алдагдлыг үндсэн дэлгэцэнд шууд харж болно.




PDF (Portable Document Format)

Photoshop програм нь Photoshop PDF, Generic PDF гэсэн 2 төрлийн PDF форматтай файлыг нээж ажиллаж болох боловч хэрэглэгч зөвхөн Photoshop PDF форматаар файлаа хадгалах боломжтой. Зургийг РDF форматаар хадгалахдаа Ziр эсвэл JPEG шахалтыг ашиглана.



https://hureechain.netlify.app/компьютер-график-файлын-төрлүүд

Copy

logoo
Copyright ©2022 All rights reserved | This template is made with by Colorlib