Интернет орчинд холбогдсон компьютерууд нь IP гэж нэрлэгдэх давтагдашгүй тоон мэдээллийн хаягтай байдаг. Тоон хаяг нь мэдээлэл дамжуулах технологид тохиромжтой хэдий ч хэрэглэгч тогтооход төвөгтэй ба ашиглахад тохиромжгүй юм. Тийм учраас энэ IP хаягийг домэйн нэр гэх энгийн нэр рүү шилжүүлэн интернет орчинд ашигладаг.
Үүнийг илүү хялбараар тайлбарлавал: Интернетэд байрлаж буй вэб сайтуудыг олоход тусладаг интернет хаяг юм. Жишээ нь: Та манай компаний вэб сайтруу зочлохыг хусвэл вэб хөтөчийнхее хаягийн хэсэгт www.google.mn гэж бичихэд компаний вэб сайтыг нээн харуулах юм
http://- Хуудасны төрөл
www.- Мэдээлэл холбох систем
Домэйн нэр - Интернет хаягын нэр
Домэйн нэрний өргөтгөл - домэйн нэрний өргөтгөл
Файлын нэр - Файлын нэр
Хувь хүн, албан байгууллага сайттай болохын тулд хамгийн түрүүнд өөрийн гэсэн домайн нэртэй болох шаардлагатай ба домэйн нэр нь тухайн байгууллагын үйлчилгээний болон хувь хүний үндсэн чиг үүрэг болоод хүсэл сонирхолд нийцсэн үг хэллэг ашиглан, домэйн нэрний өргөтгөл хэсэгтэй заасан байх хэрэгтэй. Домэйн нэрний өргөтгөл нь тухайн домэйн нэрний зорилгыг тодорхойлон заадаг. Өргөтгөл нь товчилсог үг байх ба эпгээр нь өөртөө маш их мэдээлэл, давхар утга санааг агуулж, илэрхийлж байдаг.
.com - commercial/ нийтийн зар сурталчилгаа, арилжаа худалдааны зориулалттай өргөтгөл
.net - Network /Нийтийг хамарсан сүлжээ, олон нийтийн харилцаа холбоо, интернет, компьютерийн өргөтгөл/
.org - Organization /Төрийн бус байгууллагууд, холбоод, нийгэмлэгүүдэд зориулсан өргөтгөл/ .edu - Education /Боловсролын чиглэлийн байгууллагууд, их дээд сургууль, коллеж, сургалтын
төвүүдэд зориулсан өргөтгөл/
.gov - Government/Засгийн газар, төрийн байгууллагуудад зориулсан өргөтгөл/
.info - Мэдээлэл /Мэдээллийн чанартай байгууллагууд, хэвлэл, сэтгүүл, студын зориулалттай өргөтгөл/
.int - International /Олон улсын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд, тив дамжсан корпорациудад зориулсан өргөтгөл/
.me-Me /Хувийн, гэр бүлийн сайтууд болон блогууд, бутээлийн үзүүлэн зэрэгт зориулсан өргөтгөл/
.mobie - Mobile /Гар утас, зөөврийн төхөөрөмжид зориулсан өргөтгөл/
.name - Name /хувь хүмүүсийн нэр, хоч, нууц нэр гэх мэт нэршилээр хэрэглэгдэх өргөтгөл/
.tv - TV/Видео, мэдээллийн сайтуудад/
.jobs-Jobs /Ажиллах хучин хайж байгаа байгууллагуудад зориулсан өргөтгөл/
.coop - Coorperation /Хоршоолол, нөхөрлөлд хамтарсан байгууллагууд хуулийн дагуу бүртгүүлсэн өргөтгөл/
.aero - Агаарын тээврийн холбоод нэгдсэн, хуулийн дагуу агаарын тээврийн хэрэгсэлтэй
байгууллагууд болон хувийн компаниудад .
.museum - Музей болон түүнтэй холбоотой байгууллагууд болон музейн холбогдох мэргэжилтэй хүмүүст зориулагдсан өргөтгөл
Үүнээс гадна орон бүр өөрийн гэсэн нэрний өргөтгөлтэй ба Монгол улсын хувьд .mn гэсэн өргөлттэй байдаг. Домэйн нэр авах бол https://itools.mn.
Веб сайт нь ямар нэгэн тусгай серверийн програмуудыг суулгасан байнгын асаалттай компьютер дээр байрлах бөгөөд тухайн компьютер нь IP хаягтай байх ба түүнийг нь домэйн нэртэй холбосноор тухайн веб сайтыг үзэх боломжтой болдог. Үүнийг ямар ч компьютер дээр тохируулан хийх боломжтой боловч найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, 24 цаг 365 хоног асаалттай байлгаж веб сайтдаа зочдоо хүлээж авч байхын тулд найдвартай ажиллагаа бүхий веб сервер хэрэгтэй байдаг.
DNS (Domain Name System) & NS (name server) - Интернетэд ямар нэг компьютер, төхөөрөмжийг IP хаягаар нь олдог. Серверийг ч мөн адил. Харин нэрийг бичихэд түүний IP хаяг руу холбож өгдөг системийг Домэйн нэрийн систем гэх ба үүнийг Нэрийн серверүүд гэгдэх серверүүд гүйцэтгэдэг. Та домэйн нэрийн үйлчилгээ авсан өөрийн веб сайтад холбохдоо энэхүү нэрийн серверт тохиргоо хийж холбох хэрэгтэй байдаг.
Web hosting - Веб хостинг, Hosting server - Хостинг сервер гэдэг нь вебийг интернетэд байрлуулах веб серверээр хангах үйлчилгээ юм. Та веб хостинг үзүүлэгч компаниас сервер дээр нь тодорхой хэмжээний зайн үйлчилгээг аван, веб сайтыг байрлуулж, домэйн нэр холбон тохируулснаар веб сайт нь ажиллаж, бусдад харагдах боломжтой болдог.
Free (үнэгүй) - Олон үнэгүй хостинг серверүүд байдаг. Зарим нь хүмүүсийн хуудсууд дээр сурталчилгаа харуулдаг бол, зарим нь хязгаарлалт тавиад түүнээс нь хэтэрвэл н эмэлт төлбөр төлөх замаар шийдсэн байдаг. Сул тал нь ихэвчлэн найдваргүй.
Shared (хуваасан) - Нэг веб сервер дээр олон үйлчлүүлэгчийн веб сайтуудыг байрлуулдаг. Сул тал нь аюулгүй байдал болон хамт байрлаж байгаа веб сайтуудын хэт ачааллаас болж бусад сайтуудын ажиллагаа доголдож болно. Жишээлбэл 2000мб RAM-тай сервер бол тэнд байрлаж буй бүх сайтууд энэ хэмжээг хуваан хэрэглэнэ гэсэн үг. Shared server-т ихэвчлэн маш олон тооны веб сайтуудыг хамт байрлуулдаг. Ойролцоогоор 200-300 веб сайт нэг компьютер дээр байрлах нь элбэг.
Virtual Private Server (VPS) - Хийсвэр хувийн сервер - Shared cepверийн адил нэг компьютер дээр
хэд хэдэн сайт байрлах боловч хийсвэрээр тус тусд нь сервер мэт зохицуулдаг бөгөөд сайтууд нь хоорондоо хамааралгүй ажиллана. Жишээлбэл 2000мб RAM-тай серверт 4 VPS сcepBepийг 500мб RAM-тайгаар үүсгэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ нэг серверийг 4 хүн л эзэмшинэ. Таны хувьд ганцаараа эзэмшиж байгаа учир Dedicated cервертэй ерөнхийдөө тәстэй болно.
Cloud Server -Үүлэн систем буюу олон сервер компьютеруудыг хооронд нь холбон нэг бүхэл супер компьютер мэт ажиллуулдаг ба үүн дээрээ VPS үүсгэн ажиллуулдаг.
Dedicated Server - Зориулсан сервер. Энэ нь хамгийн үнэтэй бөгөөд маш том, эсвэл олон сайтуудыг байрлуулахад зориулагдсан. Та нэг сервер компьютерийг дан ганцаар эзэмшинэ гэсэн үг юм.
Үүнээс веб сайт байрлуулагч нь өөрийн сайтын ачаалал, мэдээллийн эрсдэлтэй байдал, эдийн засгийн боломждоо тааруулан сонголтоо хийдэг.
Copy